Нийгэм мэдээ

Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмж, 1-р сарын 1-нээс мөрдөнө

2024 онд сурагчийн дүрэмт хувцаст поло цамц нэмнэ гэгдэж байсан ч тухайн жилийн хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөхөөр тогтсон.

Тодруулбал энэ тухай Боловсролын сайд асан П.Наранбаяр,

"2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна" хэмээн 2025 онд мэдэгдэж байв.

Стандарт, хэмжил зүйн газраас энэ оны 7-р сард Сурагчийн дүрэмт хувцас Техникийн шаардлагад нэмэлт өөрчөлт оруулсан билээ. Иймд уг шийдвэр ирэх 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж.  

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар өнгийн поло өмсөх юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button