Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Германы карго онгоц руу дроноор халджээ

Лхагва гарагт /2026.08.05/ “EMIL” нэртэй Германы карго онгоц руу ОХУ дроноор халдсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тус онгоц хэд хэдэн удаа дроны цохилтод өртөж, хөлөг дээр гал гарсан байна. Үүний улмаас “EMIL” маневр хийх боломжгүй болжээ.

Анх цохилтод өртсөний дараа хөлгийн гишүүдийг нүүлгэн шилжүүлж байх үед дроноор дахин цохилт өгсөн байна. Онгоц дээр 11 хүн байсны нэг нь ч Германы иргэн байгаагүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Халдлагын улмаас хүн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Либерийн далбаан дор үйл ажиллагаа явуулдаг “EMIL” хөлгийг Германы Хамбург-Альтона хотод байрладаг “Johann M.K. Blumenthal GmbH & Co.KG” компанийн өмч юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам цохилт өгснөө албан ёсны Телеграм хуудас дээрээ мэдэгджээ. Тодруулбал Хар тэнгист, Одессагийн ойролцоо явж байсан хоёр хөлөгт дроноор цохилт өгсөн гэсэн юм. Хоёр дахь хөлөг нь Гвиней-Бисау улсын далбаатай “Mera Queen” онгоц байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button