Гадаад мэдээДЭЛХИЙ

BLACKPINK хамтлаг 10 жилийн ойгоо зөвхөн 40 фэнтэйгээ тэмдэглэх болсон нь шүүмжлэл дагуулав

BLACKPINK хамтлаг 10 жилийн ойгоо өнөөдөр /2026.08.08/ тэмдэглэх гэж байгаа юм. Гэхдээ тус хамтлаг зөвхөн 40 шүтэн бишрэгч оролцуулсан арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдсэн нь фэнүүдийнх нь дургүйцлийг хүргээд байна. Баярын арга хэмжээ хаана, яг хэдэн цагаас явагдах нь тодорхойгүй байгаа юм. “YG Entertainment” баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Weverse” платформоор дамжуулж мэдэгдэл хийхдээ сонгогдсон 40 фэнд л хаана арга хэмжээ зохион байгуулна гэжээ.

Зарим фэнүүд ийм том ойн баярыг яагаад маш цөөн тооны хүн оролцуулж байгаад гайхширч буйгаа илэрхийлсэн байна. Мөн “Weverse”-ийн гишүүнчлэлийн эрхийг долоодугаар сарын 31-нээс өмнө нь авсан тохиолдолд л сонгогдох боломжтой байсанд фэнүүд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Олон тооны фэн тус платформ дахь гишүүнчлэлийн эрхээ сунгаагүй байсан аж. Учир нь BLACKPINK 2024 оноос хойш “Weverse” дээр ямар нэгэн шууд дамжуулалт хийгээгүй байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button