Трампын хувийн өмгөөлөгч байсан Бланш АНУ-ын ерөнхий прокуророор томилогджээ
Ерөнхийлөгч Доналд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Тодд Бланш АНУ-ын Ерөнхий прокуророор албан ёсоор томилогдов. Түүнийг Хууль зүйн яамыг улс төржүүлж болзошгүй гэсэн хоёр нам гишүүд болгоомжилж байсан ч Сенатын танхим томилгоог баталсан байна. Бүгд найрамдах намынхан багахан суудлын зөрүүтэйгээр хянадаг Сенатын танхим бямба гарагт /2026.08.27/ 50:49 саналын харьцаатай түүний томилгоог баталжээ.
Санал хураалтын өмнө нэлээд ширүүн маргаан өрнөсөн аж. Трампын ойрын холбоотныг Хууль зүйн яамны хамгийн өндөр албан тушаалд томилж байгаад хүмүүс их санаа зовж буй. Учир нь тус яам Цагаан ордноос хараат бусаар үйл ажиллагаа явуулж ирсэн.
Бланш төрийн албанд орохоосоо өмнө Трампыг хэд хэдэн эрүүгийн хэрэг дээр өмгөөлж байжээ. Түүнийг томилсноороо Трамп Хууль зүйн яамаар улс төрийн өрсөлдөгчдөө шалгуулах зорилготой байгаа гэж шүүмжлэгчид үзэж байна. Бланшийг ерөнхий прокуророор томилсноор Трампын захиргаа хүссэн бодлого, зорилтоо илүү эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.