Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д хэт халлтын улмаас долоо хоногт 1,146 хүн яаралтай тусламж авчээ

БНСУ-д хэт халалт явагдаж, энэ долоо хоногт халуунтай холбоотой өвчлөл дээд хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал хэт халалтын улмаас 1,146 хүн яаралтай эмнэлгийн тусламж авчээ. Өмнөд Солонгос халуунтай холбоотой өвчлөл бүртгэж эхэлсэн 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн 2018 оны аюултай халалтын үеэр бүртгэгдэж байсан дээд хэмжээг давжээ.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) мэдээлэхдээ,  тавдугаар сарын 15-наас халуунтай холбоотой өвчлөлийг хянах системээ ажиллуулж эхэлснээс лхагва гараг /2026.08.05/ хүртэл нийт 2,872 хүн ийм төрлийн өвчнөөр оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед бүртгэгсэн 3,321 тохиолдлын 86 орчим хувьтай тэнцэж байна. Харин энэ жил халуунтай холбоотой шалтгаанаар нас барсан хүний тоо 23-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр хүнээр илүү байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button