Гадаад мэдээДЭЛХИЙ

Лионель Мессигийн аав Хорхе Месси 68 насандаа таалал төгсжээ

Лионель Мессигийн аав Хорхе Месси бямба гарагт /2026.08.08/ Аргентины Росарио хотын эмнэлэгт 68 насандаа таалал төгсжээ. Росарио хотод төвтэй “Newell’s Old Boys” клуб түүнийг амьсгал хураасан гэдгийг сошиал хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна.

Тус мэдэгдэлд түүнийг тодорхойгүй өвчний улмаас сүүлийн хэдэн сарын турш эмчилгээ хийлгэж байсан гэж бичжээ. Лионель Месси энэ жилийн ДАШТ-ын эхний тоглолтоо Алжирын эсрэг хийх үеэр эхнийхээ гоолыг оруулсныхаа дараа сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулсан. Тэрбээр тоглолтын дараа нь энэ нь спорттой холбоогүй шалтгаантай холбоотой гэж тайлбарлаж байсан юм.

Тухайн үед хэвлэлүүд энэ талаар мэдээлсэнд Мессигийн гэр бүл дургүйцжээ. Алжиртэй хийсэн тоглолтоос хэдэн хоногийн дараа Мессигийн гэр бүл мэдэгдэл гаргаж, Хорхед эрүүл мэндийн асуудал тулгарсан гэж хэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хорхе таалал төгссөнийг мэдэгдсэний дараа Барселона, Интер Майами, PSG клуб болон Аргентины хөлбөмбөгийн холбоо Мессигийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: EPSN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button