Нетаньяху Трампын санаачилсан Газын зурвасын төлөвлөгөөг хүлээн авахгүй гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар их ойр харилцаатай. Трамп ажлаа хүлээн авснаас хойш Нетаньяху шиг олон удаа Цагаан ордонд айлчилсан гадаад орны төрийн тэргүүн байхгүй. Тэгвэл Нетаньяху Трампын санаачилсан Газын зурвас дахь дайныг дуусгах төлөвлөгөөг хүлээн авах боломжгүй гэжээ.
Тэрхүү төлөвлөгөөг Хамас бүлэг хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин Нетаньяху засгийн газрын хурал дээрээ “Израил 15 зүйл бүхий баримт бичгийг хүлээн авахгүй. Хамас бүлэг зэвсгээ хүлээлгэн өгөхөөс хойш Израилын зэвсэгт хүчин цэргээ татахгүй. Хүнд, хөнгөн гэх мэт бүх зэвсгээ хүлээлгэн өгөх ёстой” гэж хэлсэн байна.
Израил аравдугаар сарын 27-нд парламентын сонгууль явуулна. Түүний засгийн газрын хэт барууны үзэлтэй сайд нар Нетаньяхуг Газын зурвас дээр буулт хийж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Израилын хамгийн том дэмжигч болох АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Газын зурвасыг дайныг дуусгах хүсэлтэй. Ийм учир Нетаньяху шахалтад ороод байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.