Сошиал платформуудын анхдагч “Myspace” эргэн ирэх үү
2000-аад оны үед “Myspace” сошиал платформ Шинэ мянганыхны дунд алдартай байсан юм. Тэгвэл тус платформ “Instagram”, “Facebook”, “TikTok” зэрэг алгоритм дээр суурилсан платформуудыг сөрж, эргэн ирэлт хийх талаар авч үзэх болжээ. Тодруулбал “Myspace” компанийг эзэмшигч Том болон Крис Вандерхүк нар саяхан цацагдсан баримтад кино дээр эргэн ирэлт хийх талаар ярьсан байна.
Тодруулбал тэд “Бид одоо ч гэсэн “Myspace”-ийг эзэмшдэг. “Myspace” брэндийг эрхэлдэг хүмүүсийн хувьд бид “Myspace”-ийг дахин нээх гэж байна. Одоо зүгээр л зөв цагаа хүлээж байгаа. Энэ удаагийн оролдлого бүтэлгүйтвэл дараа нь дахиад л оролдож үзнэ” гэжээ. Өмнө нь “Myspace” 2013 онд эргэн ирэлт хийх гэж оролдсон ч бүтэлгүйтэж байсан юм.
“Myspace”-ийг 2003 онд Том Андерсон, Крис ДеВолф нар үүсгэн байгуулсан. 2011 онд тус платформыг Вандерхүкийн ах дүүс худалдаан авсан юм. 2008 онд “Myspace” 115 сая хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том сошиал платформ байсан билээ.
“Enders” фирмийн ахлах шинжээч Жэйми МакЭван хэлэхдээ, “Myspace” компаниудын зар сурталчилгааг татахын тулд томоохон платформуудаас илүү ажиллах шаардлагатай болно гэжээ. Тэр “Жижиг хэмжээний дахин нээлт нь одоогийн сошиал платформуудад сорилт болно гэж үзэхгүй байна. Харин энэ бол программчлалын эсрэг, том платформууд хаана хэтрүүлсэн гэдгийг илрүүлж, хэрэглэгчдийн залхаж ядарсан сэтгэлд эм болж өгөх ямар нэгэн зүйл болох гэж оролдох тухай юм” гэжээ.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.