Бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоно
Энэ бямба гараг буюу 08.15-наас 09.12 хүртэл нийслэлд авто машины дугаарын хязгаарлалт тогтооно гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва өнгсөрсөн сард мэдээлсэн.
Ирэх долоо хоногт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал эхэлнэ. Хуралд 4000 орчим хүн оролцох төлөвлөгөө бий.
Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл жилд дунджаар 8-10 хувиар өсдөг. Тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм. Есдүгээр сарын 1-ний өдөр сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой ачаалал ихэсдэг учраас ямар нэг хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох тов бий.
Энэ жил ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цаг хооронд хязгаарлалт үйлчлэх юм. Уулзвар бүр дээрх хяналтын камерын тусламжтайгаар хяналт тавих аж.
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамаарагдахгүй тээврийн хэрэгслүүд:
- Ногоон дугаартай цахилгаан тэжээлийн тээврийн хэрэгсэл,
- Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
- Дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэл,
- Ажилчид, сургуулийн автобус,
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- Хүнсний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
- Оршуулгын үйл ажиллагаанд үйлчилж буй тээврийн хэрэгсэл,
- Жуулчин тээвэр,
- Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээвэр,
- Хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай тээврийн хэрэгслүүдэд дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй.

Б.АЛТАНГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.