Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Иранаас нөхөн төлбөр шаардав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.08.10/ Иранд шаардлага тавихдаа өнгөрсөн жилүүдэд дайн, халдлага, жагсаалын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нөхөн төлбөрийг өг гэжээ. Иран Ормузын хоолойг буцаж нээхэд АНУ-д тавин шаардлагаа өнгөрсөн долоо хоногт гаргасан. Трамп үүнд хариу өгөхдөө Ираныг нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Иран АНУ-д тавьсан шаардлага:

Ираны эсрэг бүх заналхийллийг зогсоох.

Иран болон Ливан, Палестин, Йемен, Ирак дахь холбоотнуудын эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох.

Ираны боомтуудад тэнгисийн хүчнээрээ тавьсан хоригоо цуцлах.

Ираны бүс нутгаас АНУ-ын байлдааны онгоц, хөлгүүдийг татах.

Иранд дайны нөхөн төлбөр бүрэн олгох.

Иранд тавьсан бүх хоригийг цуцлах.

Ираны царцаасан хөрөнгийг нөхцөлгүйгээр суллах .

Эдгээр шаардлага нь зургаадугаар сард Вашингтон, Техран нар гарын үсэг зурсан харилцан ойлголцлын бичиг дээрх нөхцөлүүдээс хол зөрсөн зүйл байхгүй байгаа юм.

Харин Трамп “Тэднээс 50 жилийн хугацаанд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлөхийг шаардана. Тиймээс нөхөн төлбөр төлөх шаардлагатай бол Иран тэдгээр хохирлыг барагдуулах ёстой гэж би бодож байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button