Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт дахин нэг хэт халалтын давлагаа эхэлж байна

Европын олон улс дахин нэг хэт халалтын давалгаанд бэлтгэж байна. Зургаа болон долоодугаар сард Европын орнуудад агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь түймэр дэгдээж, ган гачиг үүсгэн, олон мянган хүн халууны хүндрэлээр нас барахад хүргэсэн.

Энэ долоо хоногийн эхээр Их Британи болон Франц зарим бүс нутагтаа хэт халалтын сэрэмжлүүлэг зарлажээ. Сэрэмжлүүлэг зарласан бүсүүдэд агаарын температур 35 орчим хэм орчим халсан байна.

Их Британийн Байгаль орчны агентлагийн Тогтвортой бизнес, хөгжлийн асуудал хариуцсан захирал Тони Грейлинг “Халуун, хуурай цаг агаар хөдөө аж ахуйн салбарт ихээхэн дарамт учруулж байгааг бид мэднэ. Хэт халалт хүрээлэн буй орчинд урт хугацааны нөлөө үзүүлнэ” гэж хэлжээ.

Ган гачигтай нөхцөл байдлын улмаас Их Британийн газар тариаланчдын усалгаанд хязгаарлалт тогтоож, зарим бүс нутагт хоолойгоор ус ашиглахыг хориглоод байна. Энэ жилийн тав дахь хэт халалтын давлагаа нь эхэлсэн тул Их Британид 27 сая гаруй хүн усны хэрэглээнд ямар нэгэн байдлаар хязгаарлалттай байгаа аж.

Зургийн эх сурвалж: AP

Францад хэт халалтын улмаас гангийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын нутаг дэвсгэрийнхээ 70 хувьд усны хэрэглээг хязгаарлав. Францын 101 захиргааны хэлтсийн 67-д гамшгийн хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарласан байна. Хамгийн өндөр түвшинд сэрэмжлүүлэг зарласан бүс нутгуудад усыг ундны хэрэгцээ, эрүүл мэнд, иргэний нийгмийн хамгаалалт, ариун цэвэр зэрэг нэн шаардлагатай хэрэгцээнд л ашиглаж болно.

Испанийн Цаг уурын үндэсний агентлаг (AEMET) даваа гарагт /2026.08.10/ мэдэгдэл хийхдээ, 1961 оноос хойших хамгийн халуун саруудын нэг нь долоодугаар сар байсан гэжээ. Халалтын улмаас тус улсад сүүлийн жилүүдэд үзэгдээгүй том ойн түймэр дэгдсэн юм.

Мөн өнгөрсөн сар Испани цаг уурын мэдээлэл бүртгэж эхэлснээс хойш үзэгдсэн х хамгийн хуурай долоодугаар сар болжээ. Тодруулбал өнгөрсөн сард Испанид 4.3 миллиметр хур тунадас орсон нь долоодугаар сарын хэвийн хэмжээний 26 хувьтай л тэнцэх үзүүлэлт байв.

Ган гачигтай нөхцөл байдлын улмаас Европын орнуудын томоохон мөрөн дагуух тээвэрлэлтэд эрсдэл учраад байна. Германы дотоодын усан тээврийн салбарын холбоо Рейн мөрний усны түвшин цаашид буурвал зарим хэсгээр усан онгоц зорчих боломжгүй болно гэж анхаарууллаа.

Тус холбооны гүйцэтгэх захирал Йенс Шванен “Rheinische Post сонинд “Усны түвшин ийм бага болсон нөхцөлд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй болно. Үндсэндээ Рейн мөрнөөр тасралтгүй зорчих боломжгүй болж, хоёр хэсэгт хуваагдана гэсэн үг” гэж хэлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Европ дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив болоод байна. “AFP” агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр бол долоодугаар сард 120 сая гаруй европ иргэн цаг уурын бүртгэл эхэлснээс хойш үзэгдээгүй халуун нөхцөл байдалд амьдарчээ. Зургаадугаар сарын хэт халалтаар Европын есөн оронд 12 мянга гаруй хүн халууны улмаас нас барсан байна.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button