НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Баян-Өлгийн гудамж талбайг казак хүмүүсийн нэрэмжит болгон хөшөө, самбар байршуулжээ

Хаврын чуулганаар Баян-Өлгий аймгийн казакаар нэрлэсэн 319 уул, усны нэрийг монгол нэршлээр нь сэргэх тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлж, он дамнан хэлэлцэгдсэн уг тогтоол өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд албажсан. Тэгвэл Өлгий хотын гудамж талбайг казак хүмүүсийн нэрэмжит болгон уран хийцлэл бүхий самбар босгосон нь иргэд, аялагчдын анхааралд өртөж эхэллээ.

Аймгийн төвийн авто зам дагуух гол зам, дөрвөн замын уулзвар зэрэг газарт Бабайн Хуанганы өргөн чөлөө, Апахайн Рахадылын нэрэмжит гудамж, Ер Жаныбекийн өргөн чөлөө гэхчилэн казак төр нийгмийн нэр зүтгэлтнүүдийг алдаршуулан, самбар, багана цогцлоосон нь дор харагдаж буй.

Баян -Өлгий аймгийн хүн амын 93 орчим хувийг казакууд, үлдсэн хувийг Монголын баруун хязгаар нутгийн уугуул иргэд Урианхай, Тува ястнууд эзэлдэг. Атал гадна, дотны гийчдийн нүдэнд хамгийн түрүүнд өртөх эдгээр самбар, тэмдэглэгээнүүдэд монгол хүний нэр багтаагүй нь цөөнхийн эрхийг гээгдүүлсэн үйлдэл мэт харагдаж байгаа юм.

Түүнчлэн Өлгий хотын гудамжуудын булан дахь хаяг нь Амгалан, Тээвэрчид, Усны, Бүргэдчид гэхчилэн монгол нэршилтэй байгаа нь бүдгэрч хуучирсан ч тодхон уншигдана. Харин гудамжны цаадхан буланд ".... нэрэмжит гудамж" гэх самбар гозойно. Үүний цаана гудамж, талбайн монгол нэршлийг халж казакаар шинэчлэн нэрлэсэн үү гэдэг асуудал хөндөгдөнө.

Өргөн чөлөө, гудамж талбайд босгосон хөшөө, самбаруудын заримыг дор хавсаргав.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШИНЖААН УЙГАРЫН ДЭЭРЭМЧИН ОСМОНЫ ҮЛДЭГДЭЛ ЦАГААЧ ХАР ХАСГУУД МОНГОЛЫН ГЗАР ШОРООН ДЭЭР ЮУ ХИЙГЭЭД БАЙНА АА

иргэн
иргэн

Төр засаг мэдсэн ч мэдээгүй юм шиг таг дуугүй,,,,,Улс дотор Казакийн *Автномит* улс бага багаар бий болж байна даа,,,, одоо л доривтойхон Арга хэмжээ авахгүй 10, 20 жилийн дараа Хасагууд тусгаар улс болно гээд Төр засгийн *шүдний өвчин * болно доо,

Зочин
Зочин

Orsuud uhamsartai garaad yvsan shuudee

Зочин
Зочин

Hytduudiig hooj gargasan bizdee…….

Зочин
Зочин

1940 онд тусад нь аймаг байгуулсан нь боловсролгүй Т1 маршал Х.Чойгалсан гийн хийсэн маш том АЛДАА болсон !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр бол өмхий санаат сахал Сталины шахалт бсан, тэр сахалтай хүүр алсдаа яг ийм зүйл болно, Баян-Өлгий тусгаар лана, тэхээр нь СССР-т нэгтгэнэ гэж тоо цоолсон л байхгүй юу даа !!!
Тэр муу сахалт хувхай Дөрвөдийн БНУ-ыг тусад нь байгуулах гэж бсан шүү дээ!!!

Зочин
Зочин

Нэрэмжит гудамж, талбай байгуулах нь нээлттэй. Харин хаяг нь Монгол хэлээр байх нь зүйтэй.

Зочин
Зочин

Цагаачилж ирсн гзартаа ёс журмыг нь сахиад аятхайн амьдарч чаддагүй Лалын Роханжи овгийнхний замаар энэ хасагууд оржээ. 90-иэд онд монгол паспорт урж хаян Алма ата руу очоод…. Тэндээ гологдоод ихэнх нь гёлөн2 гээд буцаад ирхсн.Одоо ингэж томроод бгаа цагаачлагдыг Мнглоос буцаан гарга. БӨ-д шинээр төрөгсдөд нь Мнгл иргншл бүү олго. Мянмараас хөөгдөд золбирч яваа шашин нэг Роханжи нарын замаар оруулж Мнглоос зайлуулж ихээр цөөл. Манай улсын НД-н мөнгийн 75/-г хасагууд дангаараа цусалж байгааг эхлээд зогсоо

нар
нар

ЗА КАЛК МОНГУЛЫН ЭРГИДЭЭ БҮГДЭЭРЭЭН НЭЭК ГОЁ ЭВИ НАЙРУТАЙ АМЬДАРЦГААН БОЛОН БЭЗ ДЭ? БЯДНЫ КАЗАКУД ЭРИТ ДЭР ҮЕЭД БОГУД КАНАС ЖИАХН ЖИАХН ГИЗАР ӨГӨӨШ ГЭН ГУЙЦАН НЬ МАРГУШГУЙ ҮНЭН ЧҮ?НЯДАД НЭКЭН ЦАНАЛ БАЙН ТАНУД МИНАЙ АЙМГАН ЗАЦАГ ДИРГАР МОНКОЛО КҮНЭН ТАВИД ӨГШИХӨЧ.ЧҮҮХ САГДАА ПРОХОРО БОЛОВСРУЛЫН ГИЗРЫН НОЁНО Ч КАЛК МОНГУЛА ТАВЬЧИКА БЯДНУД ТӨРИД БИГА КАЗАК КУЛГАЙШУДА ТАТН АВЧИ ТЕГЭД ТЕР КАЛК МОГУЛ ДИРГА НАРУДАД ШИНЬ ЦАР БОЛКОН ОНКОН КАЗАК КҮҮКНЭ ЧААЛГЫ ТЭКҮ ГУЙЖАНЭ

Холбоотой мэдээ

Back to top button