Нийгэм мэдээ

Ховдод алга болсон охиныг арав дахь өдрөө, 77 хүний бүрэлдэхүүнтэйгээр хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.

Одоогоор эрэн хайх ажиллагаанд: Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросоос тусламж хүс. Монголын төр Монголчуудын төлөө ажиллахгүй.

Бодит байдал
Бодит байдал
Reply to  Зочин

Хол очиж хуц,тролл оо,Монгол тусгаар улс

Холбоотой мэдээ

Back to top button