10 настай охины алга болсон хэрэгт ойр тойрных нь хүмүүсийг сэжигтнээр татаж, шалгаж эхэлжээ
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн юм.
Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлынхан нь ногооны талбай явна гэхэд нь охин дагаж явъя гэсэн ч "Халуунд ядарна" хэмээн охиныг машинаасаа буулгаад үлдээжээ. Түүнээс хойш охин өнөөдрийг хүртэл ор сураггүй байна.
А охин Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог аж.
Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хоёр удаа ес, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж ажилласан байна.
Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Онцгой байдлын 48 дугаар анги; Зэвсэгт хүчний 123 дугаар анги; Аймгийн Цагдаагийн газар; Буянт сумын Цагдаагийн хэсэг; Аймгийн Шүүх шинжилгээний газар; Сумын Мэргэжлийн анги; Ар гэрийнхэн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайх ажиллагааг ажиллагааг найм дахь өдрөө зохион байгуулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагаас охины алга болсон хэрэгт холбогдуулан ойр тойрных нь хүмүүсийг сэжигтнээр татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Казак байна уу монгол байна уу,нялх амьтан ,эсэн мэнд олдоосой.
Хүний нялх охиныг хараа хяналтгүй замд буулгадаг хөршүүд нь маш буруутай бн арга хэмжээ авах хэрэгтэы
Uldeeh baisan bol mashindaa suulgadag n sonin.
ийм олон хоног олдохгүй байна гэж юу байдгийн ойр тойрныхон нь сэжигтэйшдээ яасан ч оройтож мөрддөг юм.
Toorson huuhed geed haigaad baigaa yum daa. Heden nastai yamar chadvartai huuhed haij baigaagaa bodoj uzej medehgui baina gej baimaargui.
Хурдан шуурхай ажиллаж энх мэнд олоосой.
Эвийдээ нялх охин эсэн мэнд олдоосой гэж үрт хүн бүхэн залбирч байнаа ойр тойрныхон их учиртай шүү Хөвсгөлийн алга болсон охин яалаа даа
Ter chini bol toorson huuhed. Ter heregtei haritsuulahgui. Ene huuhed sul cholootei, eruul saruul uhaantai baigaa bol geree olohgui esvel busdaas tuslamj guigaad utsaar yariad geriinhenteigee holbogdohgui baina gej baihgui. Shal hoyor oor yum holiod ul moriig n baahan yumnuud avchirch balaad baih yum.
Хасагын гараар орсон бол олдохгүй
хасаг айлын хасаг охин бна лээ аав ээжийг нь сайн шалгах хэрэгтэй байх ялангуяа тэр тоомжиргүй царайлаад суусан хасаг эрийг шалгах хэрэгтэй байх шүү
Ner ni
хөөрхий казах охин амьд олдоосой
Засаг дарга, цагдаа нар нь бүтэлгүй юмаа энэ олон хоноод байхад олохгүй. Ховд аймаг тэр наадам, цэнгэлээ болио. Хүүхэд алга болчихоод байхад юун наадам найр.
Aimgiin tovdoo oirhon bol tegeed tal tal tiish baahan kamer harj shuusen n deer baih. Data tsugluulj l olohgui bol bolohgui hereg.
hovdiinhon bugd aluurchinguud