ЮНЕСКО: Афганистанд 2.4 сая охиныг дунд сургуульд сурахыг хориглосон
ЮНЕСКО мягмар гарагт /2026.08.11/ мэдэгдэл хийхдээ Афганистанд 2.4 сая охиныг дунд сургуульд сурахыг хориглож байна гэжээ. Тодруулбал дунд сургуульд сурахыг хориглосон охидын тоо өнгөрсөн жилээс 200 мянгаар өсөж, 2030 он гэхэд дөрвөн саяд хүрч магадгүй байна. ЮНЕСКО Афганистанд эрх барьдаг Талибан бүлэглэлийг эмэгтэйчүүдийн боловсролд тавьсан хязгаарлалтаа авахыг дахин уриалжээ.
Дэлхий дээр охид, эмэгтэйчүүдийг дунд болон их сургуульд сурахыг хориглодог цорын ганц улс нь Афганистан. НҮБ тус улсыг жендерийн апартейд дэглэмтэй гэж шүүмжилдэг. Талибан 2021 оны наймдугаар сард Афганистаныг удирдлагадаа авч, төрийн бодлогод эрс өөрчлөлт хийж эхэлсэн. Тодруулбал 2022 оны гуравдугаар сард Талибан охидыг дунд сургууль сурахыг хориглосон, харин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас их сургуульд эмэгтэйчүүд элсэхийг хориглосон юм.
Талибаны засгийн газар мөн эмэгтэйчүүдийг хөвгүүдэд хичээл заахыг хориглосон. Үүний улмаас зарим хөвгүүд багшлах туршлагагүй эрэгтэй багштай хичээллэх болжээ. Энэ нь тус улсын боловсролын тогтолцоо болон эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Афганистанд 10 настай хүүхдүүдийн 90 хувь нь энгийн өгүүлбэр уншиж чаддаггүй. Мөн тус улсад үндэсний хэмжээнд бичиг үсэг тайлагдсан байдал 37 хувьтай байна.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.