Гадаад мэдээДЭЛХИЙ

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

Пүрэв гарагт /2026.08.13/ хэд хэдэн хөрөнгө оруулагч Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ. Тодруулбал тэдгээр хөрөнгө оруулагчид 2021 онд үйлчилгээнд гарсан “Wonderland Global” платформ нийтдээ 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэрхүү платформ нь хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг бэхжүүлэхэд тусална гэж мэдэгдэж байсан юм.

Тухайн үед хөрөнгө оруулагчид Селенаг тус платформын маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж, идэвхтэй сурвалжилна гэх мэдээлэл авчээ. Гэвч Селена болон компанийн удирдлага хөрөнгө оруулалт татах үедээ өгсөн амлалтаа биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийн баримт бичигт “Гомез үр дүн үзүүлэх үүрэг хүлээсэн гэрээнд гарын үсэг зурсан ч гэсэн дараа нь үл тоомсорлосон” гэж бичсэн байв. Мөн тус компани ажилчдадаа цагт нь цалингаа олгох гэх мэт хамгийн үндсэн үүргүүдээ ч биелүүлээгүй гэж нэхэмжлэлд бичжээ.

“Wonderland Global” компани мөн асуудалд ороод байсныг хөрөнгө оруулагчид мэдээгүй байжээ. 2025 оны есдүгээр сард цацагдсан нийтлэлийн үр дүнд л асуудлын талаар мэдээлэлтэй болсон гэж хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button