Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин эзэмшлийн маргаантай Курилийн арлуудад айлчилсныг Япон шүүмжлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эзэмшлийн маргаантай Курилийн арлуудад айлчилсан юм. Тус арлыг Токио, Москва хоёул өөрсдийн газар нутаг гэж үздэг. ОХУ-д тэдгээр арлуудыг Курил гэдэг бол Япон Өмнөд Чишима гэж нэрлэдэг байна. Путин эзэмшлийн маргаантай арлуудад лхагва гарагт /2026.08.12/ айлчилж, тэнгисийн хүчний сургуулилтыг хянан, олон улсын баримт бичгүүд Курилийн арлуудыг ОХУ-ынх гэж бичсэн байдаг хэмээжээ.

Түүний айлчлалыг Японы засгийн газар хатуу шүүмжилсэн байна. Тодруулбал Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү уг явдлын улмаас ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзжээ. Мөн Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Путиний айлчлалыг огт хүлээн зөвшөөршгүй явдал гэж шүүмжилсэн байна. Санаэ хэлэхдээ тэдгээр арал нь түүх болон олон улсын хуулийн дагуу Японы нэг хэсэг гэжээ. Путин арлуудад айлчилсан нь тус газар нутгийн тал дээр Япон улс илэрхийлж ирсэн байр суурьтай нийцэхгүй байна гэж Санаэ нэмж хэлсэн байна.

Арлууд дээр 17 мянга орчим япон иргэн амьдардаг байсан бол одоо 20 мянга гаруй орос хүн амьдардаг болжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button