Шведийн парламент эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 14 болгож бууруулахыг дэмжлээ
Шведийн парламент пүрэв гарагт /2026.08.13/ санал хурааж эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 15-аас бууруулж 14 болгохыг дэмжсэн байна. Тус улсад цагаачлалын хямралын улмаас бүлэг гэмт хэрэг газар авч, Стокхолм Европын хамгийн аюулгүй хотуудын нэг байсан бол одоо хутганы гэмт хэргийн нийслэл болж хувирсан.
Барууны үзэлтэй Шведийн засгийн газар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 13 болгож бууруулах хүсэлтэй байсан ч парламентад олонх биш тул зургаадугаар сард тус хуулийн төслийг татсан юм. Харин хориг ял оноож болох насыг 14 болгож бууруулахыг хууль тогтоогчид 281:66 харьцаатай дэмжжээ. Тус хуулийг сөрөг хүчний Социал демократ нам ч дэмжсэн байна. Парламент мөн залуу хэрэгтнүүдэд бага жилээр хорих ял оноодог байснаа бууруулахыг дэмжсэн аж. Одоо 18-аас доош насны хүмүүст 18 жил хүртэл хорих ял оноож болдог болжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.