НИЙГЭМНийгэм мэдээ

Шатахуун ховордож, галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ

Улс орон даяар шатахууны хомсдолд ороод байгаа энэ үед УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө гэхэд Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 27 вагон бүхий галт тэргээр 1001 зорчигч зорчин иржээ.

Аялал жуулчлалын улирлын оргил үед болон хичээлийн шинэ жил ойртсон үед зорчигчийн галт тэргээр зорчих хөдөлгөөн улам нэмэгддэг тул тасалбараа урьдчилж эрт захиалахыг “УБТЗ” ХНН-ээс анхааруулжээ. Галт тэрэгний  тасалбарыг 2 сарын өмнөөс захиалах боломжтой аж. “УБТЗ”-ын зорчигчийн галт тэрэг орон нутгийн 5, олон улсын 3 чиглэлд аялдаг юм.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button