Ц.Элбэгдорж: СОР17 хуралд оролцох урилгатай байгаа. АТГ-аас өнөөдөр ирээд мэдүүлэг өгөөч гэсний дагуу ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “2024 оны сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашиглаж, муухай гүтгэлгүүд явсан байдаг. Шүүгч рүү зохиомол хэрэг өгч, олон улсын эрэн сурвалжлах интерпол руу миний нэрийг явуулсан. Жил гаруй шалгасны эцэст энэ бол улс төрийн шалтгаантай юм байна гээд хүчингүй болгосон байдаг. 2023 оны 9-р сараас хойшг 3 жил шалгасан байдаг. Надад ямар нэг хууль зөрчсөн юм байхгүй. Уг нь би СОР17 хуралд оролцох урилгатай байгаа. АТГ-аас өнөөдөр ирээд мэдүүлэг өгөөч гэж дуудсан учраас өгөх гээд хүрээд ирлээ. Ямар асуудлаар тайлбар авахыг нь мэдэхгүй байна. Өмнө нь надад хамруулан шалгаж байсан авилга, албан тушаалын хэрэг чинь тогтоогдохгүй байна аа гээд хаагдаж байсан юм. Юу ч гэсэн мэдүүлгээ өгөх гээд хүрээд ирлээ" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорь
Cop17 чамд хамаагүй дээ зангиа зүүгээгүй ирж юу болох оо мэдэрч дээ
Ямар ч гэмгүй цэвэрхэн амьтныг хэлмэгдүүлээд яваа юм байна л даа. Тэгээд гадны оронд нуугдаж байхаар эртхэн ирээд учраа олохгүй яасан юм бол доо.