Монгол адууны генфондыг хамгаалах чиглэлээр бод малын эмнэлэг төслийг БНСУ гүйцэтгэж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын төсөл хэрэгжүүлэгч WOSEM ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жон Жэ Хүн, “Кёнпүк үндэсний их сургууль”-ийн профессор Чу Гыл Жэ, багш Жан Чол нарыг хүлээн авч уулзлаа.
Малын эрүүл мэндийг хамгаалах хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 онд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төслийг Монгол улс амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хоёр дахь үе шат болох “Бод малын эмнэлэг байгуулах” төслийн саналыг ХХААХҮЯ-ны зүгээс дэмжин ажиллаж буйтай холбоотойгоор хоёр талын төлөөллүүд уулзалт хийж төслийн хэрэгжилтийн асуудлаар санал солилцжээ.
Монгол малын ашиг шиймийг сайжруулахын зэрэгцээ нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар батлагдсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх тухай 100 дугаар тогтоолын хэрэгжилттэй уялдуулах, бод мал тэр дундаа адууны эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, эмчилгээ, оношилгоо, үржлийн менежментийг боловсронгуй болгох, улмаар Монгол адууны генфондыг хамгаалах чиглэлээр “Бод малын эмнэлэг байгуулах төслийн саналын талаар ярилцаж, төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хамтран ажиллахаар тохирсон юм.
Б.АЛТАНГЭРЭЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yo eliireh yum
Монгол адуу монголд байргүй болсон шүү дээ. Бүгд эрлийз, хурлийз гээд цаашаа хэдэн үеэрээ.....