1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотгол иргэдийн халаасанд хэрхэн нөлөөлөх вэ
Өвөл дөхөж байна. Цахилгаан, дулааны хэрэглээ өсөх энэ үед эрчим хүчний салбарын зардал ч дагаад нэмэгддэг. Энэ үед Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийхээр болж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэж, зарим эх үүсвэрийг иргэдийн орлого болон эрчим хүчний салбарт чиглүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Энэ өндөр тоотой төсвийн тодотголоос иргэдийн халаасанд шууд мэдрэгдэх хоёр өөрчлөлт нь тэтгэвэр нэмэгдэх, эрчим хүчний тарифыг нэмэхгүй байх хоёр шийдвэр юм.
-Дундаж тэтгэвэр ойролцоогоор 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.1 сая болно-
Тэтгэврийг ажилласан жил, төлсөн шимтгэлтэй уялдуулан ялгаатай нэмэгдүүлэх зарчмыг хэрэгжүүлэхээр суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сараас олгож эхлэхээр төсөвт тусгажээ.
Тодруулбал, 435 мянган ахмад настанд 2026 оны 11, 12 дугаар сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход нийт 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ энэ нэмэгдэл ахмад бүрт адил нэмэгдэхгүй. Одоогийн авч буй тэтгэврийн хэмжээ болон ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарч нэмэгдэх дүн ялгаатай байхаар тооцжээ.
Одоогоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна. Үүнийг авч буй ахмадын тэтгэвэр ойролцоогоор 300 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.069 сая төгрөгт хүрэхээр байна. Харин өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ 930.2 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдад олгох нэмэгдэл дунджаар 220 мянган төгрөг байна.
-2026 онд эрчим хүчний салбарт нийт 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно-
Өвлийн улиралд цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, импортлох зардал өсдөг. Энэ өсөлтийг бүхэлд нь хэрэглэгчдэд шилжүүлэхгүй байхын тулд 2026 онд эрчим хүчний салбарт 107.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор төсөвт тусгажээ.
Тодруулбал, 51.4 тэрбум төгрөгийг БНХАУ-аас импортлох цахилгааны тарифын алдагдалд, 30.8 тэрбум төгрөгийг импортын цахилгааны үнэ, тарифын зөрүүд, 25.1 тэрбум төгрөгийг ОХУ-аас импортлох цахилгааны үнийн өсөлттэй холбоотой зардалд зарцуулахаар тооцжээ.
Товчхондоо, ахмадуудын орлого нэмэгдэхийн зэрэгцээ айл өрхийн эрчим хүчний өртгийн өсөлтийн тодорхой хэсгийг төсвийн дэмжлэгээр төр хариуцахаар байна. Харин энэ шийдвэрүүд иргэдийн амьдралд хэр бодитоор илрэхийг оны эцэст тэтгэврийн нэмэгдэл ахмадын орлогод хэр нөлөөлсөн, өвлийн цахилгаан, дулааны төлбөр өрхийн төсөвт ямар дарамт учруулснаар хэмжигдэх юм.
Т.ЗОЛЗАЯА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэр нэмэгдэж байгаа нь ахмадууддаа хэрэгтэй шийдвэр байна, гэхдээ юмны үнэ дагаад өсөхгүй байвал л бодит нэмэр болно
1.4 ih nayadiig hemnej chadaj bgaa yum bol ene mongo umnu ni yamar ih ur ashiggvi ursaj baisan gesen ug ve
Цахилгаан дулааны үнийг нэмэхгүй гэдэг нь өрхүүдэд шууд мэдрэгдэх сайн шийдвэр. Өвөл болохоор тогны мөнгө хамгийн том дарамтын нэг болдог шүү
1.4 ih nayadiig hemnej chadaj bgaa yum bol ene mongo umnu ni yamar ih ur ashiggvi ursaj baisan gesen ug ve
Цахилгаан дулааны үнийг нэмэхгүй гэдэг нь өрхүүдэд шууд мэдрэгдэх сайн шийдвэр. Өвөл болохоор тогны мөнгө хамгийн том дарамтын нэг болдог шүү
Tetgever 1 say garna gedeg ahmaduudad medeej saihan medee. Gehdee delguuriin une nemegdvel ter nemegdel ni heden sariin daraa l alga bolno
Төрийн зардлаас 1.4 их наяд хэмнэнэ гэдэг том тоо байна. Хамгийн гол нь хаанаас, ямар зардлыг танаж байгаагаа ил тод харуулах хэрэгтэй
Ahmaduudiin tetgever nemegdsen ni zuv. Ajillasan jil, tulsun shimtgeltei ni uyalduulj yalgaatai nemj baigaa ni ch bas oilgomjtoi sanagdaj bn
Энэ төсвийн тодотголын үр дүнг цаасан дээрх тоогоор биш иргэдийн амьдрал дээр хэмжих хэрэгтэй. Тэтгэвэр өссөн ч хүнсний үнэ өсвөл бодит орлого нэмэгдэхгүй
107.3 terbumaar erchim huchnee demjij tarif nemekhgui baigaa ni zuv l shiidver. Gehdee ene zardal bas l tatvar tulugchdiin mongo shuu dee
Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэх нь сайн ч төрийн хэмнэлт гэдэг нэрээр иргэдэд хэрэгтэй бусад үйлчилгээг танах вий гэдэг нь бас анхаарах асуудал
Өвөл цахилгаан, дулааны төлбөр нэмэгдэхгүй байх нь цалин тэтгэвэр багатай айлуудад хамгийн бодит дэмжлэг болно. Амьдрал дээрээ л мэдэрч байвал энэ бодлого хэрэгжинэ
Dundaj tetgever 1.1 say boloh ni saihan ch hudaldan avah chadvar ni hed boloh ve gedeg ni chuhal. Une osolt l hamgiin tom asuudal
Төсвийн мөнгийг зөв зарцуулж чадвал иргэдээс дахин дахин татвар, төлбөр нэхэх шаардлага багасна. Хэмнэлт гэдэг нь зөвхөн таналт биш үр ашигтай зарцуулалт байх ёстой
Tetgever nemj bga ni demjmeer shiidver bn. Gehdee ene nemegdliig inflation ideed duuschih vii dee, unee barij chadah bodlogo davhar heregtei
Erchim huchnii tarif nemekhgui gedeg ni mash olon ail urhiin uvliin zardald shuud nuluulnu. Ene bol zugeer neg too bish bodit demjleg
Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээсээ илүү цомхотголыг дорвитойхон хийх хэрэгтэй, 1 хүний ажлыг 2-3 хүн хийж байна, хувийн хэвшилдээ хүний нөөцийн орон зай гаргаж өгөх хэрэгтэй,
Хамаг мөнгөө эхний ээлжинд цахилгаан станц, чанартай боловсрол хоёрт зарцуул аа. Дараа нь зам, энээ тэрээд. Халамжаа эрс багасга. Тэтгэвэр, цалин хөлс ч ч нэмээд байх шаардлага байхгүй . Тэгээд нэг 3 жил явчихад дараа нь учир нь олдохоор хангалттай нэм. 2 мянган доллар болго. Эхний ээлжинд одоо бүсээ чангалцгаая.