НИЙГЭМ
Google компани Цахиурын хөндийн орон сууцны асуудлыг шийдэхэд 1 тэрбум ам.доллар зарцуулна

Google компани Цахиурын хөндийн орон сууцнуудын үнэ өндөр байгаа бэрхшээлийг арилгахад зориулан 1 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичайн нийтлэлээр дамжуулан ирэх 10 жилийн турш Сан Франциско болон Цахиурын хөндий орчимд 20 мянган өрхийн орон сууц болон байшин барихаар төлөвлөж буйгаа зарласан байна.
Үүний 750 сая ам.долларыг Google өөрийн эзэмшиж буй оффисын барилгуудыг орон сууц болгон хувиргахад, 250 сая ам.долларыг нь хямд үнэтэй 5000 өрхийн орон сууц барихад зарцуулах ажээ. Түүнчлэн Google орон гэргүй хүмүүсийг орогнуулдаг төрийн бус байгууллагуудад 50 сая ам.доллар хандивлах юм байна.
Д. ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.