НИЙГЭМНийгэм мэдээ

Өдрийн сурвалжилга: Иргэд энгийн АИ-92 шатахууныг нэгээс гурван цаг дараалалж авч байна

Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас өдөр тутам Монгол Улсын хилээр орж ирж буй шатахууны талаарх мэдээллийг өгч буй. Ингэхдээ "ШТС-уудад нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа. Нөөц хангалттай хэмжээнд бий. Ямар нэгэн дараалал байхгүй" хэмээн мэдэгддэг.

Видео:

Тэгвэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа талаар бид сурвалжиллаа. Баянгол дүүргийн 23-р хороо Зурагтын шинэ эцэсийн зам дагуу байрлах "Super-92" ШТС энгийн АИ-92 автобензин олгож байгаа юм. Тус ШТС 40-50 машины дараалал үүсжээ.

Харин "Super-92" ШТС-ээс холгүй евро-92 шатахуун өгч буй газруудад дараалал огт алга. Учир нь энгийн буюу АИ-92 автобензин нь евро-92 шатахуунаас үнэ хямд учир иргэдийн дунд эрэлт ихэсжээ. Тухайлбал, одоогоор энгийн АИ-92 ₮3040 бол евро-92 ₮4,950 худалдаалагдаж буй юм.

Энэ талаар жолоочдоос тодруулахад "Евро-92 автобензин үнэтэй учраас энгийн АИ-92 шатахуун өгч байгаа газар хайж явсаар ирлээ. Энгийн АИ-92 өгч байгаа хэдхэн л газар байх шиг байна. Тэр нь дараалал ихтэй нэгээс гурван цаг зогсож байж авдаг. Хэвийн болно гээд байгаа хэр нь өмнөх шигээ болсон зүйл алга" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button