НИЙГЭМНийгэм мэдээ
Эрчим хүчний салбарын ажилчдын дундаж цалин ₮4 саяыг давжээ
Эрчим хүчний салбарын ажилчдын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлсэн. Улмаар цалингийн нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлэхээр болсон.
Тэгвэл салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцолсон. Цаашид ч цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах юм байна.
Одоогоор эрчим хүчний салбарт 17,800 хүн ажиллаж байгаа гэсэн тоо бий. Үүнээс 11,500 нь төрийн өмчит компанийн ажилтнууд эзлэж байгаа аж.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.