Үжингүнж "Алтан Эрдэнэ" хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан гоо бүсгүйчүүдэд Хүндэт цол, тэмдэг, үнэмлэх гардуулах анхны ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Т.Үжингүнж “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнуулсан байна.
Т.Үжингүнж нь Дубай хотод болсон Дэлхийн бяцхан миссийн тэмцээний 2025 Гранд Прикс алтан титмийн эзэн болж , энэ онд Little Miss&Mister Universe 2026 Хятад улсын Хайнан хотод болсон тэмцээний олон улсын хүндэт шүүгчээр уригдан Монгол улсаа төлөөлөн хамгийн бяцхан шүүгчээр ажилласан юм. Мөн Бээжин хотын CATWALK STORM тэмцээнээс 9000 гаруй хүүхдүүдээс Дэд мисс байр эзэлж байсан гээд олон олон амжилтаас нь дурьдаж болно.
Тиймээс ийнхүү олон улсын тэмцээн уралдаанд эх орноо сурталчилан таниулж амжилт гаргасан тул Мисс Монгол холбоо салбарын нэрэмжит Алтан Эрдэнэ цол тэмдгээр шагнажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.