Монголын таеквондогийн Үндэсний шигшээ баг “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмыг зорилоо

Энэ оны аравдугаар сарын 1–3-ны өдрүүдэд Япон улсын Айчи-Нагоя мужид зохион байгуулагдах “Айчи-Нагоя 2026” 20 дахь удаагийн Азийн зуны наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн эх орноосоо мордлоо.
“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын таеквондогийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн тулааны төрөлд дасгалжуулагч Хур Инёон, Э.Буяншагай нарын удирдлагад Ё.Пүрэвдаш, Г.Энхбаяр, Б.Учрал, Б.Мөнхжин, Г.Энхчимэг нар өрсөлдөнө.
Харин пүмсэ төрөлд дасгалжуулагч И Жаевоны удирдлага дор Л.Бадам оролцох юм. Түүнчлэн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар ажиллаж, тэмцээний шүүлтийг хариуцна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.