НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлчүүдийг дулаан өвөлжих эсэхийг Бөөрөлжүүлэлтийн цахилгаан станц шийднэ

Улаанбаатарт анхны цас ороод тав хонож байна. Дүн өвөл хэдийнээ хаяанд ирээд буй энэ үед нийслэлчүүд түлээ нүүрс, тог цахилгаандаа санаа зовниж эхэлдэг. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сарын хүйтний оргил ачааллын үеэр тодорхой байршлуудад 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарласан. Эргэн санавал, 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:20 цагт “Дулааны 4-р цахилгаан станц”-ын наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч, зуух зогссоны улмаас цахилгааны 161 мегаваттын хэрэглээг хязгаарлах нөхцөл үүссэн.

Мөн тухайн өдрийн 18:00 цагийн үед "Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-ын зуух руу орсон нүүрс хөлдөж бөглөрснөөр станцын ачаалал 120 мегаваттаар буурч, цахилгааны хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн юм. Үүний улмаас айл өрх, аж ахуйн нэгж, нийт 417 мянга гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийгдэж байсан удаатай.

Тэгвэл "энэ өвөл мөн ингэх вий" гэсэн айдас байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр "ДЦС-4, ДЦС-3 өвлөөс өмнө засварын ажлаа дуусгахаар ажиллаж байгаа. Хүйтнээс өмнө дуусгах байх. Харин "Бөөрөлжүүтийн цахилгаан станц" энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахаас энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлалт хийгдэх эсэх нь шалтгаална. Өнгөрсөн өвөл технологийн алдаанаас болж нүүрс нь чийгтэй гарч, хоолойнууд нь бөглөрснийг арай гэж нүдэж салгасан. Тиймээс энэ өвөл "Бөөрөлжүүлэлтийн Цахилгаан Станц" хэр ачаалал үүрэхээс шалтгаална" гэлээ.

Бид энэ талаар "Бөөрөлжүүлэлтийн Цахилгаан Станц"-ын Үйлдвэр хариуцсан захирлаас тодруулахад "Өнгөрсөн өвөл технологийн бага зэргийн алдаа гарснаас болж асуудал үүссэн. Энэ өвөл ямар нэгэн доголдол гарахгүй, хэвийн бүрэн хүчин чадлаараа ажиллана" гэсэн мэдээлэл өглөө.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цахилгаан Станцын зуухруу орсон цас уул нь хайлмаар л юмдаа, хөлдсөн гэж бичсэн бх юм, сонин тэ….

Холбоотой мэдээ

Back to top button