НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль зөрчин баригдсан гэх "Акуа гарден" хорооллыг цахилгаанд холбожээ

Уг орон сууцны хороололтой холбоотой маргаан хууль, шүүхийн шатанд үргэлжилж байсан бөгөөд Хотын дарга Д.Пүрэвдагва энэ сарын эхээр олон нийтэд бодлогоо танилцуулах үеэрээ "Акуа гарден"-ы хэрэг АТГ-д дахин шилжсэн. Хэрэв хэргийг хаавал хот шийдвэрээ гаргахад бэлэн. Хуулийн процесс дуустал Хотоос энэ хорооллын талаар ямар ч зөвшөөрөл олгохгүй" гэж мэдэгдэж байсан юм.

"Aкуа Гарден" хорооллын хоёр блокийг албадан нураах Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын захирамж 2023 оны наймдугаар сард гарсан.

Уг шийдвэр тус оны долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, "Иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон" гэж тухайн үеийн хотын дарга мэдээлэлдээ онцолж байлаа.

Тэгвэл өнөөдрийг хүртэл "Авлига хороолол" нэр зүүсэн "Aкуа Гарден" -д холбогдох асуудал шүүхээр эцэслэгдээгүй хэвээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Ганцхан байр руу л дайрах юм. Ядарсан руу нь биш задарсан руу нь дайрч чадах уу? Сэлбэ голын эрэг дагуух барилгуудыг бүгийг нь адилхан нураагаач. Өчнөөн олон айлын өмч хөрөнгийг дурын нэг нусан таглаа дур мэдэж нураана гэж юу байдаг юм? Зайсанд уулын ам хашиж барилга барьсан өмхий луйварчид руу дайр чадахгүй ш дээ. “Онч шийдэл” ТББ үнэхээр л ард түмний төлөө юм бол Сэлбэ голын эрэг дагуух барилга барьсан бусад барилгын компаниудыг, мөн Зайсанд маш олон чанаргүй барилга барьсан Монгол банкны Ерөнхийлөгч байсан Пүрэвдоржийн хүүхэд Хангал гэгч луйварчныг шалгаад хариуцлага хүлээлгэвэл үнэхээр танай ТББ-г шүтье.

Зочин
Зочин

Бүтээг байгуулсан зүйлээ нураан устгах ад мөрийн тэнэг санаа зөвхөн монголчуу дад л төрнө дөө !
Энэ хорооллыг нурааж болохгүй ээ, үер ээс найдвартай хамгаалах байгууламж барих хэрэгтэй !
Нэгэндээ атаархаад тийм тэнэг үйлдэл хийж болохгүй шүү !!!

Back to top button