Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО: ОХУ-ын явуулж буй холимог халдлага Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулахгүй

НАТО-гийн дарга Марк Рютте мягмар гарагт /2026.09.29/ мэдэгдэл хийхдээ, Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулах зорилгоор ОХУ Европт хийж байгаа нь амжилт олохгүй байна гэжээ. Сүүлийн үед Европ даяар янз бүрийн халдлага гач буйг ОХУ үйлдсэн гэж буруутгах болсон. Хамгийн сүүлд Эстони улс мэдэгдэл хийхдээ, наймдугаар сард зэвсгийн үйлдвэрт гарсан гал тавих халдлагын ард ОХУ байсан гэсэн юм.

Тэгвэл Рютте эдгээр халдлагын талаар үг хэлэхдээ “ОХУ НАТО-гийн холбоотнуудын эсрэг дайсагнасан болчимгүй ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Үүгээрээ Украинд үзүүлэх дэмжлэгийг бууруулж, бидний шийдэмгий байдлыг зогсоохыг оролдож байгаа ч амжилт олсонгүй. Тэд Украины фронт дээр амжилт олохгүй байгаагаас гадна бидний эв нэгдэл, Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулах оролдлого дээрээ ч бүтэлгүйтэж байна” хэмээжээ.

ОХУ-ын явуулж буй хорлон сүйтгэх ажиллагаа зарим тохиолдол үнэхээр нөлөөлөл үзүүлж байгааг тэр онцолсон байна. Тэр “Бид ОХУ-ын тал дээр гэнэдэж болохгүй. Гэхдээ бид илүү хүчтэйг тэд мэднэ” хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button