НИЙГЭМНийгэм мэдээ

УСУГ-ын "Хэрэглэгчээ сонсоё" нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Ус сувгийн удирдах газрын нийслэлийн гэр хорооллын иргэдийг стандартад нийцсэн цэвэр усаар хангах үүрэг бүхий Шугамаар ус хангах алба, Зөөврийн усаар хангах алба, Авто бааз, Усны төв лабораторууд хамтран "Хэрэглэгчээ сонсоё" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөг энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлалтай 19 дүгээр УТБ-ны гадна талбайд ойролцоогоор 500 гаруй иргэд, хэрэглэгчдэд УСУГ-ын үйл ажиллагаа болон УТБ-ны ашиглалт, ус авах карт, усны аюулгүй байдал, усны чанар болон чанарын үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр ханган ажиллажээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button