Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ нөөцөө сайжруулахаар аравдугаар сард түлш экспортлохоо зогсооно

БНХАУ-ын эрх баригчид дотоодын нөөцөө сайжруулахаар эрмэлзэж байгаа юм. Тэгвэл Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүд энэ сард түлш экспортлохоо зогсоосон гэж энэ талаар мэдээлэлтэй дөрвөн хүн мэдэгджээ. Хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Израил нар Иранд цохилт өгч дайн эхлүүлсний дараа буюу гуравдугаар сард БНХАУ түлшний экспортоо хязгаарласан юм. Тус улс долоодугаар сард хязгаарлалтаа сулруулж, дизель, бензин, онгоцны түлшний экспортод сар бүр хэмжээ тогтоон өгөх байдлаар хянаж байжээ.

Гэвч пүрэв гарагт /2026.09.29/ БНХАУ-д үндэсний өдрийн амралт эхэлж, Бээжин дэх эрх баригчид Хонконг, Макаогоос бусад бусад нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд экспортоо үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй юм. Мөн ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.10.07/ бүх нийтийн амралт дууссаны дараа экспортоо үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалжуудын нэг нь хэлжээ. Зөвшөөрөл олгох эсэх нь түлшний нөөц болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гарцаас хамаарч магадгүй гэж тэр эх сурвалж хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: AP

Ираны дайн болон Украинаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцэд цохилт өгч буйн улмаас дэлхийн зах зээлд түлшний нийлүүлэлт тасалдаад байгаа. БНХАУ энэ сард ийнхүү түлшний экспортоо зогсоосноор зарим орнуудад түлшний үнэ өсөж, шинэ өндөр түвшинд хүрэх магадлалтай юм.

Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Хятадын эрчим хүчний судалгааны хэлтсийн дарга Михал Мэйдан “Экспортын хориг нь БНХАУ-ын засгийн газрын анхаарал дотоодын хангамжийн аюулгүй байдалд чиглэж буйг харууллаа. Олон улсын зах зээл бол дараа нь бодох зүйл. Газрын тос үйлдвэрлэгчид экспорт хийж өндөр ашиг олохыг хүсэж байгаа. Мөн БНХАУ онолын хувьд газрын тос боловсруулалт болон экспортыг нэмэгдүүлэх боломжтой ч дотоодын нөөц хангалттай биш л бол экспорт хязгаарлах болно” гэжээ.

БНХАУ түлшний экспортоо хязгаарласан нь тус улсын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсанаас хойш болов. Тус уулзалтын үеэр дэлхийн түлшний хангамжийг тогтворжуулахад туслахыг Трамп Ши Жиньпинд уриалсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button