НИЙГЭМНийгэм мэдээ

Цэцэрлэгийн дунд бүлгийн 3 нас, ЕБС-ийн 6, 11, 15 настай хүүхдүүд эрт илрүүлэгт хамрагдана

Цэцэрлэгийн дунд бүлгийн 3 нас, ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна. Ингэхдээ эцэг эхчүүдэд таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авсны дараагаар хамруулах аж. Үзлэг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү үзлэгт нийт 265,958 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.

Зөвшөөрлийн хуудсанд эрт илрүүлгийн үзлэгийн зорилго, хийх үзлэг, үнэлгээ, үзлэгийг хэн, хэрхэн хийх, эрсдэл байгаа эсэх болон хүүхдийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг тусгажээ.

Үзлэгээр хүүхдийн:

  • арьс, үс, хумс;
  • яс, булчингийн хөгжил;
  • цус багадалт;
  • чих, хамар, хоолой;
  • амьсгалын тогтолцоо;
  • хоол боловсруулах эрхтэн систем;
  • амны хөндийн эрүүл ахуй;
  • зүрх, судас;
  • нурууны муруйлт;
  • хавтгай тавхай;
  • сэтгэл зүйн байдал зэрэгт үнэлгээ хийх юм байна.

Үзлэгийн үр дүнд үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт, цаашид анхаарах зөвлөмжийг гэр бүлд нь хүргэх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button