Гадаад мэдээДЭЛХИЙ

Нью Мексико муж “Meta” компаниар $40 тэрбум хүртэлх торгууль төлүүлэх хүсэлтэй байна

“Meta”-г хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын тал дээр төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн гэж буруутгасан шүүх хурал дээр тангарагтнууд шийдвэр гаргаж, тус компанийг буруутай гэж үзжээ. АНУ-ын Нью Мексико мужийн Санта Фэ хотод явагдсан тус шүүх хурлаар тангарагтны шүүх есдүгээр сарын 25-нд шийдвэр гаргаж, “Meta” хувийн мэдээллийн нууцлалын талаар хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн гэж дүгнэсэн байна. Тэгвэл Нью Мексико муж “Meta”-д 35-40 тэрбум ам.долларын торгууль ногдуулах тушаал гаргахыг хурлыг даргалж явуулсан шүүгч Фрэнсис Мэтьюгээс хүсжээ.

Шүүх хурлын үеэр “Meta” болон Нью Мексико мужийн өмгөөлөгч нар торгуульд төлөх ёстой мөнгөн дүнгийн хэмжээн дээр маргасан байна. Мужаас шаардаж буй торгуулийн хэмжээ нь шүүх хурлын үеэр авч үзсэн зүйлсэд ногдуулахад тохиромжгүй гэж “Meta”-гийн өмгөөлөгч үзсэн юм.

Шүүх хурлын үр дүнд “Meta” компани Нью Мексико мужийн хэрэглэгчийг хамгаалах хуулийг 43 сая гаруй удаа зөрчсөн гэж тангарагтнууд дүгнэжээ. Мужийн хуулийн дагуу шүүгч зөрчил бүрд 5 мянган ам.доллар хүртэл торгууль оногдуулах боломжтой байна.

Нью Мексико мужийг төлөөлж буй хуульч Рэнди МакГинн хэлэхдээ торгуулийн дээд хэмжээг ногдуулах нь АНУ-ын Үндсэн хуульд заасан хууль ёсны үйл явцыг хамгаалах хүрээнд хэт өндөр дүн болно гэжээ. Гэхдээ шүүгч тус компанид бодит нөлөө үзүүлэхүйц торгууль ногдуулах ёстой гэж Рэнди хэлсэн байна. Тэрбээр “Энэ шүүх Meta компанийн ойлгодог хэл буюу мөнгө, хувьцааны үнэтэй нь ярих хэрэгтэй” гэжээ. 35-40 тэрбум ам.долларын торгууль ногдуулах нь мужийн хуулийн дагуу боломжит хэмжээний 20 хувь хүрэх юм. Гэхдээ энэ хэмжээ нь “Meta”-гийн хууль ёсны үйл явцаар орох эрхийг зөрчилгүйгээр хувьцааны үнэд нөлөөлөхүйц байх болно гэдгийг тэр онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button