Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ нарны хавтангуудын тусламжтай эрчим хүчинд зарцуулах байсан 37.4 тэрбум евро хэмнэжээ

Европын нарны эрчим хүчний үйлдвэрлэл Ираны дайнаас үүсэлтэй газрын тос, байгалийн хийн үнийн хэлбэлзлээс тодорхой хэмжээнд хэлбэлзжээ. Ираны дайны улмаас байгалийн хийн үнэ маш түвшинд хүрсэн.  Европын байгалийн хийн жишиг үнэ болох Нидерландын “TTF” маркийн байгалийн хийн үнэ дайн эхлэхийн өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд нэг мегаватт-цаг (МВт.ц) нь ойролцоогоор 31.96 евро байв. Харин есдүгээр сарын 30-нд тус маркийн байгалийн хий 72.35 евро болж, 126.5 хувиар өсжээ.

Тэгвэл “SolarPower Europe” байгууллагын хийсэн дүн шинжилгээгээр Европ нарны эрчим хүчийг ашигласнаар байгалийн хийн импортын хэрэгцээг бууруулж, 37.4 тэрбум евро хэмнэсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Валбурга Хеметсбергер “Нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн мегаватт-цаг эрчим хүч тутамд импортын түлшнээс хамаарах хамаарал буурч, Европ илүү аюулгүй болж байна” гэсэн юм. Байгалийн хийнд зарцуулах мөнгө хэмнэснээс гадна нарны эрчим хүч ашиглалт Европт хурдацтай хөгжиж, тус тивийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн том хувийг бүрдүүлдэг болсон байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button