Энэтхэгт Жоомны хөдөлгөөний залуус сонгуультай холбоотой асуудлыг эсэргүүцэн жагсжээ
Энэтхэгт залуусын эхлүүлсэн Жоомны хөдөлгөөн баасан гарагт /2026.10.02/ тус улс даяар дахин жагсаал зохион байгуулжээ. Тэд Энэтхэгийн Сонгуулийн ерөнхий комиссар Гьянэш Кумарыг огцрохыг шаардсан байна.
Кумарын сонгуулийн бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүмжлэлд өртөөд байгаа юм. “Indian Express” сонин мэдээлснээр бол Энэтхэг улс өгөх боломжтой иргэдийн бүртгэлийг шинэчилж, цэвэршүүлэх зорилготой тусгай шалгалтын ажиллагаа явуулж буй үйл явцад зөрчил гарсан байж магадгүй аж. Кумар уг ажиллагааг удирдан зохион байгуулсан юм. Бүртгэлийг шинэчлэх явцад олон арван сая хүний нэрийг сонгогчдын тооноос хасжээ. Үүнтэй холбогдуулан санал өгөх боломжтой хүмүүсйн бүртгэлээс хасагдсан олон хүн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан юм. Энэтхэгийн сөрөг хүчин болон иргэний нийгмийн байгууллагууд тус ажиллагааг шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар, энэхүү бүртгэлийн шинэчлэл нь эрх баригч “BJP” давуу байдал олгох зорилготой ажиллагаа аж.
Жоомны хөдөлгөөний үр дүнд Жоомы намыг энэтхэг залуус үүсгэн байгуулжээ. Тус намыг анх тоглоом болгон үүсгэсэн ч одоо Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрыг эсэргүүцсэн томоохон улс төрийн хүчин болж өөрчлөгдсөн юм. Энэтхэгийн Ерөнхий шүүгч Сурьяа Кант тавдугаар сард нийгмийн идэвхтнүүд болон ажилгүй залуусыг жоом гэж хэлснээс сэдэвлэн тус намыг үүсгэсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.