“Love letters” уянгын драмын жүжиг арваннэгдүгээр сард тоглогдоно

Монгол театр АНУ-ын алдарт охиолч А.Р.Гурнейгийн "Love Letters" буюу "Хайрын захидлууд" уянгын драмын жүжгийг тоглох албан ёсны эрхийг авсан байна.
Жүжгийн албан ёсны эрхийг авсан тухайдаа Монгол театр мэдэгдэл хийхдээ “Бид энэхүү онцгой эрхийг авахын тулд нэг жил орчмын хугацаааг зарцуулсан бөгөөд ийнхүү зохиогчийн эрх эзэмшигч компанитай амжилттай гэрээ байгууллаа. Энэ цаг үед дэлхийн олон орны тайзнаа тоглогдсоор олон сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа тус бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэх боломжтой болсондоо бид туйлын баяртай байна” гэжээ.
Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ С. Болд-Эрдэнэ, жүжигчин Н. Баярмаа нар тоглох юм
АНУ-ын Америкийн нэрт жүжгийн зохиолч Альберт Рамсделл Гурнейгийн онд бичсэн энэхүү бүтээл нь Пулитцерын шагналын Драм төрөлд нэр дэвшиж байсан, дэлхийн драмын урлагийн орчин үеийн шилдэг бүтээлүүдийн нэг юм.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.