УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Цогтнаран: 24.3 тэрбумыг Онтрэ өөрөө тооцоолоод шилжүүлсэн. Холбогдох материал дутуу тул тодорхойлолт олгоогүй

ОНТРЭ компани Оюу толгойн стратегийн бүлэг ордод хамаарах Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр тусгай зөвшөөрлөө "Оюу толгой" компанид шилжүүлэхээр 2026 оны зургаgдугаар сард 24.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн ч татварын алба тодорхойлолт олгоогүй. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх татварын тооцоог хэрхэн хянадаг, хүсэлтийг нь ямар үндэслэлээр буцаасан, цаашид юу шийдэгдэх ёстой агуулгаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарантай ярилцлаа.

-ОНТРЭ компани 24.3 тэрбум төгрөгийн татвар өнгөрсөн зургаан сард төлсөн байсан. Танайхаас тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн тодорхойлолтыг нь олгох боломжгүй гэж хариу өгсөн байна билээ. Энэ асуудлын өрнөлийг эхнээс нь тодорхой ярьж өгөхгүй юу?

-Оюу толгойн стратегийн бүлэг орд гэж бий. Энэ бүлэг ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрлөө "Оюу толгой" компанид шилжүүлэх хүсэлтийг ОНТРЭ компани татварын албанд ирүүлсэн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Сангийн сайдын холбогдох журмын дагуу татвар төлөгч татвараа өөрөө тооцоолж, холбогдох материалын хамт татварын албанд ирүүлдэг. Хууль, журам нь ийм. Энэ журмын дагуу ОНТРЭ компани 2026 оны зургадугаар сард 24.3 тэрбум төгрөгийн татвараа төлж, хоёр тусгай зөвшөөрлөө "Оюу толгой" компанид шилжүүлэх албан хүсэлт гаргасан.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар журмын дагуу татварын алба хянадаг. Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тооцоог шалгахдаа юуны өмнө компанийн хийсэн тооцоолол, техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын тайланг авч үзнэ. Эдгээр материалыг татвар төлөгч өөрөө бүрдүүлж ирүүлэх үүрэгтэй.

ОНТРЭ компанийн хүсэлтийг хянаж үзэхэд "Жавхлант", "Шивээ толгой" гэсэн хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын тайлан ирээгүй байсан. Мөн 24.3 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр тодорхойлж төлснөө харуулах тооцоолол материалд байгаагүй.

Ялангуяа техник, эдийн засгийн үндэслэл нь энэ хоёр тусгай зөвшөөрөл дээр тусгайлан батлагдаагүй учраас татварын тооцоог хянах боломжгүй байсан. Тиймээс тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тодорхойлолт олгох боломжгүй гэсэн хариуг зургадугаар сарын 26-ны өдөр албан бичгээр ОНТРЭ компанид хүргүүлсэн.

-Үүний дараа ОНТРЭ компани дахин хандсан уу. Танай байгууллага ямар хариу өгсөн бэ?

-Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тодорхойлолтыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар олгодог. Хүсэлтээ тэнд гаргаж, хариуг нь мөн тэндээс авдаг.

Том татвар төлөгчийн газраас хариуг нь өгсөн энэ албан бичиг дээр Онтрэ гомдол гаргаж, тодруулах хүсэлтэй байгаагаа наймдугаар сард ТЕГ-т хандсан. ТЕГ-аас "Том татвар төлөгчийн газраас тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой тодорхойлолт өгөх боломжгүй гэж буцаасан нь хуульд нийцсэн байна" гэж хариу өгсөн.

Том татвар төлөгчийн газрын хариуны дагуу ОНТРЭ компани гомдол гэх юм уу, тодруулга хүссэн албан бичиг наймдугаар сард ирүүлсэн. Татварын ерөнхий газраас "Том татвар төлөгчийн газраас тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой тодорхойлолт өгөх боломжгүй гэж буцаасан нь хуульд нийцсэн байна" гэж хариу өгсөн.

-Жилийн эцсийн тайлангаа гаргасны дараа илүү төлөлт гарвал татвар төлөгч буцааж авах хүсэлт гаргаж болно-

-О.Батнайрамдал нарын гишүүд уг өртгийг буцааж шилжүүлсэн нь зөв гэх агуулгыг ярьж байгаа шүү дээ. ОНТРЭ компанийн төлсөн 24.3 тэрбум төгрөг цаашид хэрхэх вэ, процессын хувьд?

-Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тодорхойлолтыг бид олгоогүй. Татварын албанаас тодорхойлолт авсны дараа Ашигт малтмал, газрын тосны газар болон улсын бүртгэлийн бусад байгууллагад холбогдох албан бичиг очиж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагаа хийгддэг.

Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой тооцоолол нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан эрх борлуулсны орлого буюу тусгай зөвшөөрөл борлуулсантай холбоотой татвар юм. Тиймээс энэ мөнгө Төрийн сангийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд төлөгдсөн.

Бусад төрлийн татварын нэгэн адил жилийн эцсийн тайлангаа гаргасны дараа илүү төлөлт гарвал татвар төлөгч буцааж авах хүсэлт гаргаж болно. Эсвэл хувь хүний орлогын албан татвар зэрэг бусад төрлийн татварын дутуу төлөлт, суутгалд тооцуулах боломжтой.

-ОНТРЭ компани материалаа дутуу бүрдүүлсэн гэх агуулгаар тусгай зөвшөөрлийнхөө тодорхойлолтыг авч чадахгүй байгаа юм байна. Тэгвэл тодорхойлолтоо авахын тулд уг компани яах ёстой вэ, энэ үйл явц хэрхэн үргэлжлэх вэ?

-Нэгдүгээрт, материал бүрэн бүтэн, шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Хоёрдугаарт, бидний хийх гол ажил бол тооцооллыг нягтлах. Тодруулбал, 24.3 тэрбум төгрөг төлөх нь зөв үү, эсвэл үүнээс илүү төлбөр төлөх байсан уу гэдгийг татварын алба өөрөө хянадаг. Үүнийг хянахад хамгийн их холбогдолтой нь техник, эдийн засгийн үндэслэл. Тэр материал нь өөрөө дутуу байгаа юм.

ОНТРЭ компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал Оюу толгойн стратегийн бүлэг ордтой холбоотой. 2025 онд Улсын Их Хурал сонсгол зохион байгуулсан шүү дээ. Үүнтэй холбогдуулан баталсан тогтоолд ОНТРЭ компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийг стратегийн бүлэг ордод хамруулахаар тусгасан. Тиймээс төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудал давхар яригдах ёстой.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарчихсан байгаа. ОНТРЭ-гийн тусгай зөвшөөрөл дээрх төрийн эзэмшлийн асуудал давхар шийдэгдсэний дараа тусгай зөвшөөрлийг ямар хэлбэрээр, яаж шилжүүлэх асуудал дахин тодотгогдоно.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

24 тэрбумыг зүгээр л дурараа шилжүүлчихээд манайх учрыг нь олоод татвар төлчихлөө гээд явж байдаг арай л дээрэмчин сэтгэлгээтэй юм аа

Зочин
Зочин

za bas l Hurelsukhiin medliin kompani geheer tegj duraaraa tsatsaj baigaa ym bhl daa, zaaval TEG shalgaj baij ilruulj bh albatai yu

Зочин
Зочин

ТЕГ батлагдаагүй ТЭЗҮ-тэй мөнгийг шууд авахгүй буцааж байгаа нь зөв. Мэргэжлийн байгууллага ингэж л ажиллах ёстой

Зочин
Зочин

uursduu duraaraa tootsoolno gej yu bsn ym be lol, materialaa chtsugluulj chadhgui baij yuya geed baigaa ym

Зочин
Зочин

uursduu duraaraa tootsoolno gej yu bsn ym be lol, materialaa chtsugluulj chadhgui baij yuya geed baigaa ym

Зочин
Зочин

Татварын хуулийг заавал дагах ёстой шүү дээ. Жавхлант, Шивээ толгойн тусгай зөвшөөрөл чинь зүгээр нэг наймааны бараа биш

Зочин
Зочин

eoo 24 terbum geed bdg ni bas l tom toonii mungu shuu. ene dotor uur yamar hudal mua ashig sonirhol yavaa bol

Зочин
Зочин

Том татвар төлөгчийн газар хуулийн дагуу хариу өгсөн байна. Хууль дүрэм журмаа баримтлах нь зөв

Зочин
Зочин

ondor hemjeenii tatvar tulchihduu materialaa dutuu ogno gej yu bsiin, haihramjgui ym uu esvel uur arga xariilga xailaa yu

Зочин
Зочин

Энэ Онтре гэж компани чинь яг хэний даалгавраар ийм том гүйлгээг дур мэдэн хийгээд байгаа юм бэ? Ард нь том хууль бус эрх ашиг явж байгаа нь тодорхой

Зочин
Зочин

24.3 terbum tugrug gej neg l ih mungu tulood l bolchihno gej bodood bgam baih daa haha, bas l hotsrogdson bodol shuu

Зочин
Зочин

Мөнгөөр бүхнийг шийдчихнэ гэж боддог үе нь өнгөрсөн байлтай. Тооцоолол тодорхойгүй бол тодорхойлолт өгөхгүй нь маш зөв

Зочин
Зочин

ТЕГ-ын дарга Цогтнаран харин гайгүй хатуу зарчимтай байж чадаж байна уу даа, хуулийн дагуу буцаасан нь маш сайн байна

Зочин
Зочин

Oyu tolgoin strategiin ordtai холбоотой байж яасан хариуцлагагүй ханддаг юм бэ Onntre hha

Зочин
Зочин

2026 он гарчихаад байхад одоо болтол яг ийм харанхуй, хууль бус замаар асуудлыг шийдэх гээд оролдоод байдаг нь харамсалтай

Зочин
Зочин

Ийм том хэмжээний гүйлгээг ямар ч тооцоололгүй хийнэ гэдэг цаанаа нэг шалтгаантай. Нарийвчлан шалгах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button