Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: ОХУ-ын дроны улмаас Хар тэнгист хөлөг живж, хоёр хүн амь үрэгдсэн

Хар тэнгис дэх Румын улсын эзэмшлийн бүсэд “Royad Mammadov” нэртэй Туркийн хөлөг дээр гал гарсны улмаас хоёр хүн амь үрэгдэж, 11 хүнийг аварсан хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Румын улсын албаныхан гал ямар шалтгааны улмаас гарсан тал дээр мэдэгдэл хийгээгүй ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ онгоц ОХУ-ын дроны улмаас живсэн гэсэн байна.

Зеленский өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Эрдэнэ шиш тээвэрлэж явсан Турк улсын эзэмшлийн иргэний хөлөг онгоц дайнтай холбоогүй бүсэд явж байхад ОХУ-ын хоёр дрон аймшигтай цохилт өглөө. Тус хөлөг дээр Азербайжан болон Энэтхэгийн иргэд байсан” хэмээжээ. Тэрбээр нэмж бичихдээ “Одоогийн мэдээллээр бол харамсалтай нь хөлгийн ахмад амиа алджээ. Төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Сураггүй нэг хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин 11 хүнийг аварчээ” гэсэн байна.

Онгоц живсэн гэх мэдээлэл гарахаас өмнө ОХУ-ын Батлан хамгаалах яам ачаа тээврийн хоёр хөлөгт цохилт өгсөн гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button