Нийгэм мэдээ

Цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглов

Боловсролын сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар аялал, зугаалга хийхийг хориглож буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 2026 оны аравдугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн.

Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн  байна. Иймээс Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгөгдсөн. Сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байна" хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button