НИЙГЭМНийгэм мэдээ

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг 19 цагийн дараа унтраалаа

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн "Тайгын өвөр" гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны 13:48 цагт ойн түймэр бүртгэгдсэн. Тэгвэл тус түймрийг өнөөдөр (2026.10.09) 09:15 цагт бүрэн унтраасан байна.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид оролцжээ. Урьдчилсан байдлаар түймэрт 0.7 га талбай өртсөн аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button