НийгмийнНИЙГЭМ

Ш.Батбаяр: Нийслэл болон 11 аймагт баавгай агнах зөвшөөрөл өгч 20 гаруй баавгайг аюулгүй болгосон

Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай дуудлага мэдээлэл багасахгүй байгаа. Улмаар иргэдийн дунд баавгайнаас айх айдас ч их байгаа юм. Түүнчлэн баавгайтай холбоотой хуурамч мэдээлэл өгөх, хиймэл оюун ашиглан хуурамч зураг үүсгэж түүнийгээ цахим орчинд тавьж иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол ч цөөнгүй гарах болсон.

Тиймээс бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас баавгайг унтуулах буу, яаралтай үед авах арга хэмжээ болон нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10, 11-нд баавгайтай холбоотой 62 дуудлага ирсэн гэсэн мэдээлэл байна. Баавгайтай холбоотой дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байна уу?

-"Баавгай суурьшлын бүсэд орж ирлээ" гэх дуудлага иргэдээс их ирсэн. Ялангуяа амралтын өдрүүдэд иргэд зуслангийн бүс рүү их явдаг учраас дуудлага их байх шиг байна. Харин ажлын өдрүүдэд харьцангуй бага дуудлага мэдээлэл ирдэг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох байгууллагууд баавгайны асуудлаар хуралдсан. Улмаар иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нэн шаардлага гарвал баавгайг мэргэжлийн байгууллагын хяналт дор аюулгүй болгох эрх олгосон. Улсын хэмжээнд баавгай элбэг буюу иргэдэд аюултай эрсдэл үүсгэсэн 11 аймаг, нийслэлд баавгайг устгах буюу аюулгүй болгох эрхийг олгосон. Өнөөдрийн байдлаар 20 гаруй баавгайг аюулгүй болгоод байна.

-Сүүлийн үед хиймэл оюун ашиглаж баавгайг суурьшлын бүсэд нэвтэрсэн мэт зураг гаргаж түүнийгээ цахим орчинд нийтлэх тохиолдол гарах боллоо. Хуурамч дуудлага хэр их ирж байна?

-Хиймэл оюунаар хийсэн бичлэг, зургийг цахим орчинд нийтлэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тухайлбал, "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо гэр хорооллын бүсэд баавгай явж байна" гэх бичлэг цацагдсан. Бичлэг гармагц нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдал, цагдаа, цэргийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь очиж ажилласан. Бичлэгийг хиймэл оюунаар хийснийг тогтоосны дараа тухайн иргэнд хуулийн дагуу захиргааны хариуцлага тооцсон. Асуудал хариуцлагаар дуусахгүй. Ийм бичлэг олон хүний сэтгэл санааг түгшээдэг. Хамгийн эрсдэлтэй нь жинхэнэ баавгайн дуудлага ирэхэд зарим иргэн үүнийг ч хуурамч мэдээлэл гэж хүлээж авах эрсдэл бий. Тиймээс хиймэл оюунаар бичлэг хийж буй хүмүүс хүний амь нас, эрүүл мэнд эрсдэл учруулж буйгаа ойлгоосой гэж хүсэж байна.

-Богдхан ууланд иргэдийг алхахыг хориглосон гэх мэдээлэл байсан. Үнэн үү?

-Эрсдэлээс урьдчилан сэргийлж Богдхан уулын хамгаалалтын захиргаа одоогоор ууланд зорчихыг хориглоод байна. Шаардлагагүй бол ойн бүс рүү бүү ороорой гэсэн санамжийг бид өгч байгаа.

-Дуудлагын утас 24 цагаар ажиллаж байгаа юу. Яаралтай үед цаг алдалгүй мэдээлэл өгөх тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Орон нутгийн иргэд мэдээллээ тухайн харьяаны Засаг даргын Тамгын газарт өгнө. Тамгын газрууд 24 цагийн хуваарьтай ажиллаж байгаа. Нийслэлд болон улсын хэмжээнд яаралтай тохиолдолд БОУАӨЯ-ны 117 тусгай дугаарт мэдээлж болно.

-₮32 саяар баавгай унтуулах буу авахаар болсон. Хэзээнээс ашиглаж эхлэх вэ?

-Энэ сарын 16-нд тендерийн материалаа нээнэ. Гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дотор баавгай унтуулах буугаа оруулж ирэхээр төлөвлөсөн. 32 сая төгрөг нь нэг бууны үнэ биш, нэг багцын үнэ. Багц дотроо том биетэй, дунд биетэй амьтанд зориулсан хоёр гол, дуран зэрэг дагалдах хэрэгсэл орсон. Бүгдийг нийлүүлээд 32 сая төгрөг болж байгаа юм.

-Яагаад 21 хоног хүлээх хэрэгтэй болсон юм. Энэ ажил юунаас болж удааширч байна вэ?

-Ийм төрлийн зэвсгийг Монгол Улсад худалдаалдаггүй. Гаалиар оруулж ирэхэд галт зэвсэгтэй адил журмаар тусгай зөвшөөрөл авна. Ийм төрлийн буу үйлдвэрлэдэг улс цөөн. Тэд бас буугаа хилээрээ гаргахдаа зориулалтыг нь харгалзан тусгай зөвшөөрөл олгодог. Энэ гурван шат дамжлагаас болж тодорхой хугацаа шаардагдаж байна. Яамнаас ажлын хэсэг гаргаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран аль болох хурдан шийдэхээр ажиллаж байгаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хушхан дампуур
Хушхан дампуур

Баавгайн хоол булаагсадыг бас аюулгүй болгох хэрэгтэй. Тэдний татварыг асар өндөр болгох замаар.

Зочин
Зочин

Baavgai asuudal garahaar l lobi hiij mungu ideh тендер ярьж эхэлдэг шал хөгийн гарууд

Зочин
Зочин

Нийслэл болон 11 аймагт зөвшөөрөл өгөөд 20 гаруй баавгайг устгачихсан гэж байх шив дээ

Зочин
Зочин

32 сая төгрөгөөр баавгай унтуулах буу авна гээд л тендер зарлаад завхруулаад эхэлжээ

Зочин
Зочин

Aiwal buu baihgui, taalval gazar baihgui гэгчээр яамныхан болохоор хугацаа алдаад л суудаг

Зочин
Зочин

Хиймэл оюунаар хийсэн бичлэг хуурамч гэж гарч ирж байхад амьдрал дээр баавгай үнэхээр орж ирсэн л байх шүү

Зочин
Зочин

Bogdhan uuland alхахыг хориглосон гээд л бүх юм нь хаалттай болоод дууслаа даа

Зочин
Зочин

Uvs ugsgulsun baavgai bish zver l darga nar uursduu uls ornii mungiig iddeg arga l bna shd

Зочин
Зочин

Улсын хэмжээнд баавгай орж ирээд байхад яамныхан болохоор 21 хоног хүлээ гээд сууж байх юм

Зочин
Зочин

Baavgai untuulakh buug zver l gadnaas avchрах гэж ингэж олон шат дамжлагаар ярьдаг нь сонин

Зочин
Зочин

Төрийн албан хаагчид яаралтай үед ажиллаж чадахгүй байж дуудлагын утас гээд л шou hiideg

Зочин
Зочин

Ene 11 aймагт baavgai ustav gej baigaa n bas l baigali am'tatniig hulgailaad bgaa l yum bna shd

Зочин
Зочин

Улс орныхоо байгаль орчныг хамгаалж чадахгүй байж яаж амьдардаг юм бэ, маш их эмгэнэл

Зочин
Зочин

Ene buh asuudlig ntr geж худал ярихаа болиод бодит ажил хийгээд үзүүлээд өгөөч дээ

Зочин
Зочин

Ene 32 say tugrugni tendert n yamar nuhduud shalgareh gej bgaa bol, todorhoi l biz

иргэн
иргэн

Ишш энэний хийж чадах юм алах, талах устгах. Нүгэл чинь нүдээрээ гарна даа. Өөр арга олох байсан юм, Сайн дурын бүлэг байгуулж бааавгайг үргээх, буцааж ой тайгад нь ойртуулах ч юм уу, Тэр олон тэрбумаараа нэг 200 баавгайг алалгүй аргалж болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button