Дуурийн дуучин Э.Амартүвшин дэлхийн баритоны ангиллын чансааг тэргүүлж байна

Монгол Улсын ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин “Opera World” баритоны ангиллыг 6,100 оноогоор тэргүүлж байна. Дуурийн "Оскар" хэмээн нэрлэгддэг Итали улсад зохион байгуулагддаг "Opera star" шагналыг хүртэж Монгол авьяасыг дэлхийд таниулж байсан юм.
Тэрбээр дэлхийн дуурийн дуучдын шилдгүүдийг жагсаан гаргадаг “Opera World” сайтын баритоны ангиллыг тэргүүлсэн хэвээр байна. Э.Амартүвшин тус жагсаалтыг 2023 онд 6200 оноогоор тэргүүлж, Лука Салси 5700 оноотой хоёрт бичигдсэн байв. 2024 онд хараахан тэргүүлж чадаагүй бөгөөд 2025, 2026 онуудад тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Тус жагсаалтыг гаргахдаа дэлхийн өнцөг булан дахь дуурийн театр, наадам, концертын танхимд хийсэн тоглолтыг нээлттэй эх сурвалжаас бүртгэж тоглолт бүрд 100 оноо өгч сүүлийн 52 долоо хоногийн оноог нэгтгэн бодож чансааг гаргадаг байна. Чансаанд орохын тулд Бавари, Парис, Ковент Гарден, Ла Скала, Метрополитен, Венийн дуурийн театрын аль нэгэнд тоглосон байх ёстой аж.
Б.САНАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэрэгжлийн дуучин гэж энэ хүнийг хэлдийм ш дээ дуучинцаруудаааа