Нийгмийн

Ч.Лодойсамбуу: Төртэй хамтран ажиллах гэрээтэй чөлөөт хэвлэл гэж байхгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "2027 оны нэгдсэн төсвөөс Хэвлэл мэдээллийн болон мэдээлэл, сурталчилгааны зорилготой бүх зардлыг хасах зарчмын санал гаргана. Төртэй хамтран ажиллах гэрээтэй чөлөөт хэвлэл гэж байхгүй.

Цаашид төрийн аливаа байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах нэрээр мөнгө тарааж үйл ажиллагаанд нь нөлөөлдөг байдлыг таслах хуулийн төслүүд бэлэн. Одоо бүрдүүлбэрээ хангаж байна. Эрх чөлөөгөө эрхэмлэдэг сэтгүүлчид дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button