Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
18-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангайн баруун, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн,
Өдөртөө Дархадын хотгор,Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.