НИЙГЭМ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнажээ

Хүрэн баавгайн суурьшлын бүсэд бүртгэгдсэн дуудлага, аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр дуудлага. Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт 2, Завхан аймагт нэг буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ. Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мандарин аа егехгуй яасан Юм,анхнаасаа л тэгвэлядаж тэр Хун амьд бх блаа

ub emegtei
ub emegtei

byr dalimduulaad alaad l, an amitanaa ulguh tuvshind ochtoloo hujaaruu samar zuusun guiranchuud

Холбоотой мэдээ

Back to top button