"Мобиком"-ынхонд зөвшөөрөл олгосон ХХЕГ-ын дарга Б.Бямбасүрэн, хурандаа Б.Гантөгс нараас хариуцлага нэхье
Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртчихлөө. Нийт хохирлын хэмжээ, хэн хариуцлага хүлээх нь тодорхой болоогүй байна. Нөмрөгийн дархан цаазат газар 587,744 га буюу ойролцоогоор 5,880 км² талбайтай. Үүний 80 хувь гэдэг бол 470,195 га буюу ойролцоогоор 4,702 км² гэсэн үг. Энэ хэмжээний экосистем түймэрт автаж, ан амьтан, өвс ургамал гэх зүйлгүй үнсэн товрого болчихлоо.
Одоо түймэр тавьсан хэргийн эзэд хэнгэргийн дохиур "Мобиком"-ынхонд Нөмрөгийн дархан цаазат газар руу нэвтрэх зөвшөөрөл олгосон ХХЕГ-ын дарга Б.Бямбасүрэн, хурандаа Б.Гантөгс нараас хариуцлага нэхье.
ХХЕГ-ын мэдэгдэлд ганцхан хурандаа Б.Гантөгсийг тодотгосон нь анхаарал татна. Угтаа дархан цаазат газар руу нэвтрэх эрх ганц албан тушаалтны дур зоргоор шийдэгддэггүй байлтай. Басхүү Шадар сайд Н.Номтойбаяр “Нөмрөгийн заставт "Мобиком" шилэн кабель тавих шаардлага байхгүй. Дархан цаазат газарт хэн дуртай нь ордог юм биш. Эдийн засгийн хувьд ч Мобиком 100 км шилэн кабель татах уу. Мобикомын хоосон "Уучлаарай" гэдэг үг надад сонин биш байна” хэмээсэн. Харин хэргийн эзэд /Мобикомын удирдлага/ хариуцлага хүлээж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
- Нэгт. Дархан цаазат газар руу орох зөвшөөрлийг нэг албан тушаалтан шийддэг тогтолцоогоо өөрчилье
- Хоёрт. Нөмрөгийг шатаах зөвшөөрлийг олгосон ХХЕГ-ын дарга Б.Бямбасүрэн, хурандаа Б.Гантөгс нараас хариуцлага нэхэж, албан тушаалаас нь огцруулъя
- Гуравт. Хэргийн эздээр Нөмрөгийн дархан цаазат газрын ан амьтан, өвсний үндэс бүрийг нэхэмжилж төлүүлье.
Өмнөх мэдээллийг унших холбоос
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мобикомын хөрөнгийг хурааж МАН-даа төвлөрүүлээч ээ ! Сонгуулийн өмнө бэл эн схн будаа ороод ирлээ ш дээ, хуваа гаад л гусая л даа…
Зөв зөв, тэг.