НИЙГЭМ

Н. Золжаргал Австри улсруу хууль бусаар мөнгө шилжүүлэн, 650 мянган ам.доллараар байр авчээ

Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н. Золжаргалыг АТГ болон ЭЦА-ныхан хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа билээ.

Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд зээл олгохдоо маш бага хүүтэй мөнгө шилжүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монгол банк баталгаа гаргасан гэх үндэслэлээр Н. Золжаргалыг мөрдөн шалгах дээрх хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхний саналаар яллагдагчаар татсан юм.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй түүний Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх үйлдлийг шалгаж дууссан гэнэ. АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ “Н. Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж  байна. Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтооосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улсруу мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эдгээр асуудлыг энэ хоёрдугаар улиралд багтаан дуусгана” хэмээж байв. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т ирүүлсэн гэдгийг эх сурвалжууд баталлаа.

Шалгалтаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н. Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н. Жаргалсайхан болон түүний хүү охины нэрээр Авсри улсруу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон . Тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталж байна. Тйимээс Н. Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, шүүхэд шилжүүлэхээр болоод байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse

Propecia Ghost Stories Acquista Cialis [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viagra Zona Avellaneda

LesOrdiff
LesOrdiff

Generic Cialis Without Prescription http://buycialisuss.com - cheap cialis Does Amoxicillin Treat Uti Cialis Online Priligy Generic

Холбоотой мэдээ

Back to top button