
Өнөөдөр /2019.06.20/ иргэд Төрийн ордны зүүн хаалган дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаж байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг шаардлагыг тавьж байгаа бөгөөд хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол хууль бус зүйл хийж буй сайдаа өмгөөлсөн Ерөнхий сайдыг өөрийг нь ч мөн огцрохыг шаардах болно гэдгээ илэрхийлээ.
Тэд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Элчин сайд болохыг эсэргүүцсэн, ард түмэнд халтай зөрчлийн хууль баталсан зэрэг уриа лоозон барьсан байх бөгөөд шүгэл үлээн, бөмбөр нүдэж, цагаан хоолойгоор Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан бичгээ уншиж байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.