НИЙГЭМ
57 настай эр гэртэйгээ шатаж, нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр /2019.06.18/ 04 цагийн үед дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу гал түймэр унтраах ангийн алба хаагчид Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчимд ажиллан галыг унтраасан ч гал түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б. АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.